logo
Hybrid Learning: Орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?
2021-04-01 By System Admin
blog

Hybrid сураглтын орчин нь цар тахлаас улбаалан боловсролын салбарт шинээр гарч ирсэн нэгэн арга барил юм. Тэгвэл энэ орчин хэрхэн бүрдүүлэх талаар та бүхэнд хүргэж байна.

 

  1. Хичээлийн жилийн зорилгыг тодорхойлох
    1. Hybrid сургалтын орчинг ашиглан юунд хүрэхийг зорьж байна вэ? Урт болон богино хугацааны зорилтыг өөртөө, хичээлдээ зориулан төлөвлөж сурагч нартаа тайлбарлана. 
  2. Зураглал гаргах
    1. Хичээлийн зорилгоо тодорхойлсон бол сурагчид хичээлд хэрхэн оролцох талаар зураглал гаргах хэрэгтэй. Жишээ нь бие даан хийх цаг гаргах, тараах материал, багаар ажиллах гэх мэт сурагчдын оролцоог дэмжих ажлууд
  3. Хичээлийн аль хэсэг нь танхимаар ороход тохиромжтойг тодорхойлно.
    1. Хичээлийн төлөвлгөө болон ангийн ажлын төлөвлгөөг гаргасан учир Hybrid болгох ажлаа эхлүүлнэ. Танхимаар орох хэсэгийг тодорхойлохдоо дараах шаардлагад тулгуурлан тодорхойлоорой.
      • Синхрон баг төлөвлгөө хийлгэж зураглал гаргах
      • Ангиас хүлээж буй хүлээлт болон сурагчдын хариуцлагатай байдлын талаарх зураглал
      • Багаар ажиллах болон итгэл дээр суурилсан сургалтын орчинг бий болгох
      • Хичээлийн явцад асуулт, хариулт
      • Сурагчдаас санал, сэтгэгдлийг шууд авдаг байх 
  4. Онлайнаар заах боломжтой
    1. Hybrid сургалтын онцлог бол зөвхөн танхимаар сурж байгаа сурагч нарт мэдээллийг хүргэх биш юм. Багийн хэлэлцүүлэг, бие даалт, гэрийн даалгавар зэрэг нь цахимаар явагдах боломжтой байх шаардлагатай.  Hybrid сургалтын онлайнаар явагдах үед дараах зүйлс багтаж болно.
      • Бие дааж сурах болон дуусгах ангийн ажил
      • Тийм Үгүй тест болон автоматаар дүгнэх боломжтой тийм үгүй тестийн програм
      • Синхрон багийн хэлэлцүүлэг
      • Видео болон аудио контент
  5. Контент бүтээх
    1. Өмнөх алхамуудыг хийсэн болон дараагийн алхам нь сурагчид хэрэглэх контент бүтээх болон эх сурвалжуудыг олох юм. Энэ нь та гэрийн даалгавар зохиох, унших материал, гарийн авлага олох, видео контентийн эх үүсвэр болон сургалтын төлөвлгөөгөө дуусгах сүүлчийн алхам.
  6. Hybrid сургалтын төлөвлөж туршилтын хичээл орох
    1. БАЯР ХҮРГЭЕ, Та Hybrid сургалтын орчинг амжилттай зохиож дууслаа. Үндсэн хичээлээ эхлэхээс өмнө хийх ганц зүйл нь хичээлийн төлөвлгөөний онлайн хэсгийг турших үйл явц юм. Үндсэн сургалтын үеэр ямар нэг технологийн асуудал гарахгүй байх үүднээс таньд туршилт хичээл шаардлагатай. Боломжтой бол та ажлын хамт эсвэл итгэл даах, үнэнг хэлэх төгссөн сурагчид дунд туршилтын хичээлээ явуулбал илүү дээр байх болно. Хөндлөнгийн ажиглагч байх нь таны орхигдуулсан ямар нэг зүйлийг таньд харж, хэлж өгөх давуу талтай.

Жич: Синхрон нь биечлэн эсвэл цахимаар ч байх боломжтой. Хэрэв сурагчдын зарим ангид, зарим нь гэрээсээ сурч байгаа бол та онлайн уулзалтын програм ашиглан холбогдож болно.