logo
Яагаад код бичиж сурах нь чухал вэ?
2021-04-13 By System Admin
blog

Тэгэхээр хамгийн түрүүнд бид “Код бичих” гэдэг үгийг хүндээр хүлээж авахаа больцгоох хэрэгтэй. Энэ нь үнэндээ зүгээр л гадаад хэл сурахтай адил юм. Та солонгос хүнтэй солонгос хэлээр, англи хүнтэй англи хэлээр, хятад хүнтэй хятад хэлээр ярина биздээ.

Тэгвэл компьютертай ямар хэлээр та ярих вэ? Мэдээж компьютерийн хэлээр л ярина гэсэн үг. Өөрийнхөө хэлэх гэснээ зөв ойлгуулж зөв код бичсэн бол таны код яг л таны хүсэснээр зөв ажиллах болно. Харин буруу код бичсэн бол компьютер яаж таныг зөв ойлгох билээ дээ. Яг л англи хүнд монголоор “ус, ус” гэж хэлж байгаатай адил, танд магадгүй талх өгч магадгүй юм. Ингээд яагаад код бичиж сурах нь чухал болоод байгаа талаар хуваалцы

1. Problem-solving буюу асуудал шийдэх, логик сэтгэлгээ хөгжинө. Энэ нь таныг
цэгцтэй бодож сурахад тусална гэсэн үг юм.

2. Бүтээлч сэтгэлгэгэ хөгжүүлэх. Учир нь та өөрөө дүрмээ зохиож тоглох боломжтой
юм. Бусдын дүрмийг үргэлж дагаж байна уу, тийм бол та өөрөө дүрмээ зохиогоод
код бичвэл ямар байна.

3. Тэвчээртэй байдалд суралцах. Код бичих нь үргэлж амархан байдаггүй ба таныг мөн
тэвчээртэй байдалд сургах болно гэдэгт итгэлтэй байна. Харин тэвчээртэй байж
асуудлыг шийдэж чадсны дараа таньд ахиад код бичих хүсэл төрөх нь гарцаагүй юм.

4. Мэдээж эцэст нь хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөн хөгжүүлж, хөгжлийн
дараагийн түвшинд гарч ирж байгаа энэ үед хүн бүхний сурах ёстой чадварын нэг
бол код бичих чадвар юм шүү. Хэрвээ та кодыг удирдаж чадвал та дэлхийг удирдах
болно. 

Та бүхэндээ бие даан код бичиж сурахад хэрэг болох онлайн сургалтын сайтуудыг
орууллаа

1. udemy.com
2. codecademy.com
3. udacity.com
4. code.org
5. bitdegree.com