logo
Ярианы англи хэл үү? Бичгийн англи хэл үү?
2021-06-08 By EdiT Team
blog

Гадагшаа сургуульд явах, аялалаар явах, олон улсын эрдэм шинжилгээний материал, интернетэд байгаа мэдээлэл болон өдөр тутмийн тоглоом сошиал медиа гээд амьдралд англи хэл өргөн хэрэглэгдэж байна.   

Англи хэл дэлхийн хэл  

Хүмүүс англи хэлний дүрмийг чухалчилан суралцдаг ч ярианы англи хэл нь дүрмийн англи хэлний адил чухал юм. Яагаад хоёулаа чухал вэ гэвэл

  • Бичгийн англи хэл нь дүрмийн нарийн зохион байгуулалттай болон дэлгэрэнгүй байх шаардлагатай байдаг. Эрдэм шинжилгээний ажил, диплом, судалгаа болон мэрэгжлийн түшвинд хэрэглэгдэнэ.
  • Ярианы англи хэл нь энгийн болон дүрмийн бус байдлаар хэрэглэгддэг боловч мэрэгжлийн үг хэллэг болон дүрэм мэдэхгүйгээр яриа хэлцэл зэргийг хийх боломжгүйд хүрнэ. Ярианы дадлага хийгээгүй бол ярих боломжгүй ба үүнийг дагаад сонсголын чадвараа дээшлүүлэх шаардлага бас гарна.

Харин та яагаад англи хэлийг сурах хэрэгтэй? болон аль чадвараа хөгжүүлмээр байгаагаа тодорхойлж чадсан уу?