logo

Үйлчилгээний нөхцөл

2021 он

Нэг. Ерөнхий заалт

  1. ЭДИТТББ -н өмч болох mn сургалтын вэб платформ-(цаашид “edit.mn” эсвэл “байгууллага” гэх)-ийн хэрэглэгч болохын тулд уг “Үйлчилгээний Нөхцөл” -тэй сайтар танилцаж, Үйлчилгээний Нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээ авах эрх үүсч edit.mn-д хувийн бүртгэлтэй хэрэглэгч болно.
  2. Энэхүү Үйлчилгээний Нөхцөлнь хэрэглэгчид болон ЭДИТ ТББ-ын хооронд байгуулсан гэрээ бөгөөд edit.mn-ээс төлбөртэй, төлбөргүй сургалтын үйлчилгээ, контентийг (цаашид “сургалт” гэх) үзэх, танилцах, худалдан авах, сургалт нийлүүлэх (цаашид “үйлчилгээ” гэх) тэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  3. Хэрэглэгчийн нэр томъёогдараах утгаар ойлгоно.
    • Хэрэглэгч гэж edit.mn -д хувийн бүртгэлтэй бүх хүн.
    • Суралцагч гэж edit.mn -г ашиглан төлбөртэй, төлбөргүй сургалтын үйлчилгээ авч буй хэрэглэгч.
    • Багш гэж edit.mn -г ашиглан бусад хэрэглэгчдэд сургалтын үйлчилгээ үзүүлж буй хэрэглэгч.
    • Админ гэж edit.mn платформын хэвийн үйл ажиллагааг хариуцсан хэрэглэгч. 
  4. edit.mn онлайн сургалтын платформын барааны тэмдэгт нь ЭДИТТББ-ийн өмч байх бөгөөд энэхүү платформын лого, нэр, загварыгхуулах, дуурайх, үл мэдэгдэм өөрчлөлттэйгөөр дуурайх, өөр бусад ямар нэгэнхэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
  5. Уг Үйлчилгээний Нөхцөлийн хэрэгжилтэд байгууллага болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина. Байгууллага нь үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд хэрэглэгч бүртгэлээ устгаагүй бол өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.

Хоёр. Хэрэглэгчийн бүртгэл болон аюулгүй байдал.

  1. Хэрэглэгчид үйлчилгээ авахын тулд edit.mn вэб-дхэрэглэгчээр бүртгүүлэх ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
  2. Вэбсайтад бүртгүүлэхтэй холбоотой хэрэглэгчийн тусламжийн утас 90050725 Даваа-Баасан 09:00 17:00 цагт ажиллана. Бусад санал, гомдлыг help@edit.mn email-р 24/7 цагаар хүлээн авч хариуг 1 өдрийн дотор илгээнэ.
  1. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ бүх мэдээллээ (овог, нэр, утас, email гэх мэт) үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд шинэчлэлт, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үгээ хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  2. Хэрэв хэрэглэгч Facebook Inc. корпорацийн (цаашид “Facebook” гэх) ажиллуулдаг Facebook платформыг ашиглан өөрийн Facebook-ийн бүртгэлээрээ edit.mn-ийн хэрэглэгч болохыг сонговол байгууллагадFacebook-ийн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээлэл(таны нэр, профайл зураг, улс, төрсөн хот, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс, найз нөхөд, сүлжээний нэр зэрэг)-г цуглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
  3. Бүртгэлтэйхэрэглэгчдэд edit.mn -р дамжуулан сургалтын үйлчилгээ авах эрх үүсэх бөгөөд edit.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдана. Харин хэрэглэгчийн банкны төлбөрийн картын мэдээлэл юм уу нууц үгний ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

Гурав. Зохиогчийн эрх болон оюуны өмч

  1. edit.mn -д нийтлэгдсэн сургалтууд нь зөвхөн тухайн багшийн зохиогчийн оюуны өмч бөгөөд тухайн зохиогч нь уг сургалтынхувьд зохиогчийн онцгой эрх эдлэнэ.
  2. edit.mn сургалтын вэбплатформ түүний код, бүтэц  нь ЭДИТ ТББ -ийн оюуны өмч болно.
  3. Бид хэрэглэгч танд төлбөртэй, төлбөргүй үйлчилгээ үзүүлснээрээ аливаа сургалтыг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг хуулбарлан түгээх, орчуулж ашиглах, өөр хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, зөвшөөрөлгүй дамжуулах, үзүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх аливаа онцгой эрхийг олгоогүй, шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй болно.
  4. Хэрэглэгч нь edit.mn-ийн сургалтыг зөвхөн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан хүрээнд зөвхөн хувийн хэрэгцээнд зориулан хязгаартайгаар ашиглаж мөн хэсэгчлэн хэрэглэж болох бөгөөд ингэхдээ эх сурвалжийг заавал дурдсан байна.
  5. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасныг зөрчин edit.mn-д байршсан сургалтыг хуулбарлан борлуулсан, дамжуулсан, түгээсэн, өөрчилсөн, ашигласан, түрээсэлсэн, зээлдүүлсэн, нийтэд дэлгэж үзүүлсэн нь мэдэгдсэн бол зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.
  6. edit.mn нь сургалтыг хэрэглэгчдэд дамжуулахтай холбоотой зохицуулалтын платформ болохын хувьд сургалт, контентын агуулгад редакцийн бүрэн хяналт тавихгүй бөгөөд агуулга нь тухайн нийлүүлэгч буюу багшийнх тул тухайн сургалт доторх мэдээлэл, баримтын үнэн зөв, найдвартай байдлыг болон тэдгээрээс болж учирсан аливаа зөрчлийг edit.mn хариуцахгүй.

Дөрөв. Талуудын эрх үүрэг

edit.mn- ийн эрх, үүрэг

  1. Платформд ямар нэгэн доголдол илэрсэн тохиолдолд яаралтай засан сайжруулах үүрэгтэй.
  2. Суралцагчийн хувийн мэдээллийг цааш задруулахгүй, тараахгүй байх үүрэгтэй.
  3. Иргэний хуулийн 228, 497, 510, 511-р зүйлд заасны дагуу суралцагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас бусдын нэр хүнд, оюуны өмчид учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авах эрхтэй.
  4. Сургалтад шаардлагатай онлайн платформ ашиглалтын гарын авлага, заавар материалаар хангах үүрэгтэй.
  5. Шаардлагатай гэж үзвэл сургалтын төлбөр хууль бус эх үүсвэрээс орж ирсэн эсэхийг шалгах, нягтлах зэргээр суралцагчаас тодруулга авах эрхтэй.

Хэрэглэгчийн эрх, үүрэг

  1. Суралцагч нь сургалт, контентүзэх тоног төхөөрөмж, интернетээр өөрийгөө хангах үүрэгтэй.
  2. Суралцагч нь шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийн дагуу эрхээ эдлэх мөн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
  3. Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээнд хүндэтгэлтэй хандаж, ёс зүйгүй хуулиас гажууд үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.
  4. Сургалтын видео, бичиг баримт бүхий хичээлийн материалыгтараан байршуулж ашиглахгүй байх үүрэгтэй.
  5. Суралцагч нь сургалттай холбоотой, платформтой холбоотой санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй.
  6. Суралцагч нь видео хичээл, заавраас бусад сургалтын материалыг өөрийн төхөөрөмжид татаж авсан хувийн сурах үйл ажиллагаандаа хэрэглэх эрхтэй.
  7. Суралцагч нь багшаассургалттай холбоотой хүссэн асуултаа асуун, зөвлөгөө авах эрхтэй байна. Үүнд хэлэлцүүлэг хэсгийг ашиглах бөгөөд зөвхөн сургалтын заасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
  8. Хэрэглэгч нь нэр нууц үгээ мартсан, байгууллагаас илгээсэнцахим шууданг өөрийн үйлдлээс болж устгасан эсвэл алдсан тохиолдолд байгууллагын 90050725 дугаар руу холбогдон хувийн мэдээллээ шалгуулан, сэргээлгэх эрхтэй.

Тав. Төлбөр тооцоо, буцаан олголт

Төлбөр тооцоо

  1. edit.mn-д бүртгэлтэй бүх хэрэглэгчид “төлбөргүй” төрөлд хамаарах сургалт,контентыг үзэх эрхтэй.
  2. Бүртгэлтэй хэрэглэгчид “Багцын” болон “Төлбөртэй” сургалт, контентхудалдан авч, тухайн сургалтанд багтсан үйлчилгээг авах эрхтэй болно.
  3. edit.mn -нь “Багцын” болон “Төлбөртэй” төрөлд хамаарах сургалт, контентуудыгтухайн нийлүүлэгчийн тогтоосон үнээр хэрэглэгчид хүргэнэ.
  4. Хэрэглэгч нь сургалт үйлчилгээний төлбөрөө edit.mn платформын үйлчилгээний шаардлагын дагуу бэлэн бус онлайнаар төлж баталгаажуулна.
  5. edit.mn - д байрласан сургалтын үнэ нь банкны төлбөрийн хураамж багтсан эцсийн худалдаалах дүн байна.

Буцаан олголт

  1. Хэрэглэгчийн худалдаж авсан сургалт нь аль хэдийн эхэлсэн бол төлбөр буцаан олголт үйлчлэхгүй.
  2. Сургалт эхлэхээс өмнө төлбөрийг буцаан авах хүсэлт гаргасан бол тухайн сургалтын төлбөрийн дүнгээс 90 хүртэл хувийн буцаан олголттой.
  3. Хямдралтай сургалтанд буцаан олголт үйлчлэхгүй.
  4. Сургалт эхлэхээс өмнө сургалтаа өөр хэрэглэгч рүүшилжүүлж болно. Ингэхийн тулд тухайн хэрэглэгч нь edit.mn -д өөрийн бүртгэлтэй байх эсвэл шинээр бүртгүүлэх шаардлагатай.

Зургаа. Давагдашгүй хүчин зүйлс.

  1. Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцно.    

Долоо. Холбоо барих

  1. edit.mn нь хэрэглэгчидтэйгээ холбоотой ажиллаж, заавар зөвлөгөөөгч үйлчилнэ. Тусламж үйлчилгээг хэрэглэгчиддээ цаг алдалгүй үзүүлж ирсэн санал, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллана.
  2. Та бидэнтэй холбогдохдоо:

976- 90050725 утсаар

help@edit.mn имэйл хаягаар холбогдоорой

Ажлын цаг: Даваа- Баасан 09 – 18 цаг

Амралт: Ням

Яаралтай үед холбогдох: 90050725